← Бүх мэдээ
Хурлын зар

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮНЭ ЦЭН, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Болоод өнгөрсөнНийтэлсэн: 2026.10.22

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮНЭ ЦЭН, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Их Монгол Улсын гал голомт, Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий аймаг нь Монголын төрт ёсны түүхэн үйл явдлууд өрнөж, дэлхийн түүх, уран зохиолын хосгүй сурвалж “Монголын нууц товчоо” туурвигдсан түүхэн нутаг билээ. “Монголын нууц товчоо” нь Монголын их хаадын угсаа гарал, Их Монгол Улсын үүсэл, хөгжил, монголчуудын үндэсний түүх, хэл бичиг соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, он цаг тооллын бичиг төдийгүй хүн төрөлхтний түүхийн үнэт сурвалж юм. 🏛️ Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хэнтий аймгийн музей, “Монголын нууц товчоо судлалын олон улсын академи”-тай хамтран “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮНЭ ЦЭН, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт танин мэдэхүйн лекцийг зохион байгуулж байна. Энэхүү лекцээр “Монголын нууц товчоо”-ны зохиогдсон цаг үе, түүхэн нөхцөл, агуулга, хэл найруулга, уран зохиолын онцлог, Монголын болон дэлхийн түүх, соёлд эзлэх байр суурь, түүхэн үнэ цэнийг олон талт судалгааны үүднээс тайлбарлан таниулж, судлах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахын ач холбогдлыг олон нийтэд хүргэнэ. 📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 11:00 цагт 📍 Хаана: Хэнтий аймгийн Иргэний танхимд 🎓 Илтгэгчид: • Г.Алтансүх-Түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) • С.Мөнхсайхан-Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D) • Т.Бадамсамбуу-Сэтгүүлч, аялагч, судлаач Та бүхнийг энэхүү танин мэдэхүйн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зар, постер 1

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.