ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАР, МЭДЭЭ

Судалгааны ертөнцийн
шинэ мэдээ.

Монголын түүхийн хурлын зар, өгүүлэл авах урилга,
шинэ номын мэдээг нэг дороос.

МЭДЭЭНИЙ САМБАР

Сүүлийн мэдээ 7

БЕРЛИНД ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА — постер1 постер
Хурлын зар2026.10.14

БЕРЛИНД ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

✅Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь ХБНГУ-ын Берлин хотноо “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг Хумболтын Их сургуульд (2026.1021) зохион байгуулна. ✅Хурлаар XIII зуунаас хойших Монголын болон Монголын дараах үеийн Евроазийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа соёл ба байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг чухалчлан хэлэлцэнэ. ✅Энэ үеийн соёлын асар их, олон төрлийн уламжлалыг онцлон гаргаснаар Зүүн Азиас Ойрхи Дорнод хүртэлх олон соёлт орон зайд харилцаа холбоог тогтоож, харилцан ойлголцлыг бэхжүүлж байсан механизмаас тодруулах болно. Мөн мэдлэг дамжуулах үйл явцад тогтвортой анхаарал хандуулж, байгаль болон соёлын харилцан үйлчлэл, солилцооны динамикийг гүнзгийрүүлэн шинжлэх юм. On the occasion of the 820th anniversary of the founding of the Great Mongol State, the Chinggis Khaan National Museum is organising the III International Academic Conference on Chinggis Khaan Studies, titled “Exchange of Culture and Environmental Issues in Mongol and Post-Mongol Eurasia,” on 21 October 2026 at Humboldt-Universität zu Berlin, Federal Republic of Germany. The conference aims to examine the complexities of culture in Mongol and post-Mongol Eurasia from the thirteenth century onward, with particular emphasis on the circulation of concepts and forms of knowledge across diverse cultural and environmental contexts. By foregrounding the period’s extensive and heterogeneous cultural traditions, it aims to elucidate the mechanisms that enabled communication and fostered mutual understanding within a multicultural sphere stretching from East Asia to the Middle East. Through a sustained focus on processes of knowledge transmission, the conference will further investigate the dynamics of natural and cultural interaction and exchange.

Хурал болох: 2026.10.20
Удахгүй болноДэлгэрэнгүй
“Хүрэлтогоот–2026” — бүтээл хүлээн авах хугацаа сунгагдлаа — постер2 постер
Хурлын зар2026.10.12

“Хүрэлтогоот–2026” — бүтээл хүлээн авах хугацаа сунгагдлаа

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН АНХААРАЛД: “ХҮРЭЛТОГООТ-2026” эрдэм шинжилгээний хурлын бүтээл хүлээн авах хугацаа сунгагдаж, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хойшлогдлоо. Манай салбарын шагналын сан: 25 сая ₮ Бүтээл илгээх эцсийн хугацаа: 2026.10.15 Хурал болох өдөр: 2026.11.07 Хурал болох газар: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Бүтээл илгээх: khureltogootsoc@gmail.com Хурлын зорилго, бүтээлд тавигдах шаардлагыг хавсаргасан хоёр дахь постероос үзнэ үү.

Бүтээл авах: 2026.10.15Хурал болох: 2026.11.07
1 хоног үлдлээДэлгэрэнгүй
“Түүхийн судлал” сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл авах зар — постер1 постер
Өгүүлэл авах зар2026.10.12

“Түүхийн судлал” сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл авах зар

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “STUDIA HISTORICA — ТҮҮХИЙН СУДЛАЛ” сэтгүүлийн 2026 оны дугаартаа өгүүлэл авч байна. Өгүүллийг 2026 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна. Өгүүлэлд тавигдах эрдэм шинжилгээний болон техникийн шаардлагыг хавсаргасан постероос үзнэ үү. CALL FOR PAPERS: STUDIA HISTORICA The Studia Historica journal, published by the Institute of History and Ethnology of the Mongolian Academy of Sciences, is now accepting article submissions for its 2026 issue. Submission deadline: September 30, 2026 Articles will be accepted electronically until the deadline.

Бүтээл авах: 2026.09.30
Хүлээн авах хугацаа дууссанДэлгэрэнгүй
“Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг”  ОУЭШХ — постер6 постер
Хурлын зар2026.10.12

“Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” ОУЭШХ

Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдана. Тус хуралд Монгол болон гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож, эртний нүүдэлчдийн шашин, шүтлэг, зан үйл, оюун санааны өв уламжлалын талаарх судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 9 🕘 Цаг: 09:00 цагт 📍 Хаана: Чингис хаан Үндэсний музейн 4 давхрын хурлын танхим Эрдэмтэн, судлаачид болон сонирхсон хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурал болох: 2026.10.09
Болоод өнгөрсөнДэлгэрэнгүй