Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль «Эрдэмтдийн цуврал лекц»-ийн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Оохной Батсайханыг урин лекц уншуулах гэж байна. Профессор О.Батсайхан XX зууны Монголын түүх, Богд хаан болон 1911 оны үндэсний хувьсгал, Монгол Улсын гадаад харилцааны чиглэлээр олон арван жил судалгаа хийжээ. Тэрээр «Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог» бүтээлээрээ 2011 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Мөн гадаад орнуудын архиваас Монголын түүхийн олон эх сурвалжийг илрүүлж, эх орондоо авчирсан эрдэмтэн юм. Энэ удаагийн лекцээр Монголын тусгаар тогтнолын түүхэн үнэ цэн, түүнийг сэргээн тогтооход VIII Богд Жавзандамба хутагтын гүйцэтгэсэн үүргийн тухай өгүүлнэ. Хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 1 (мягмар), 15:20–17:00 цаг Байршил: МБШИС-ийн хурлын танхим, 207 тоот Зохион байгуулагч: МБШИС Холбоо барих утас: 9111-7795 Түүх, шашин судлалыг сонирхогч багш, лам хувраг, оюутан, эрдэмтэн судлаач та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зар, постер 1
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.